Танилцуулга


Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулсан загварын дагуу Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээний мэдээллийг цаасан болон цахим QR код хэлбэрээр олгож, улс орнуудтай харилцан хүлээн зөвшөөрч солилцоход ашиглана. Зорчиж буй оронд тухайн гэрчилгээг олгосон оронтой ямар нэг холболт үүсгэхгүйгээр гэрчилгээн дээрх QR кодыг уншуулан үнэн зөв байдлыг шалгах боломжтой.

Монгол Улсын иргэд төрийн үйлчилгээний цахим / ТҮЦ / машин болон www.e-mongolia.mn цахим системээс Олон улсын аяллын эрүүл мэндийн гэрчилгээг монгол, англи хэлээр сонгон авна. Монгол Улсад “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан иргэд www.e-mongolia.mn системээс уг гэрчилгээг авах боломжтой.

Эрүүл мэндийн кодын мэдээлэлд тухайн гэрчилгээ эзэмшигчийн овог нэр, гадаад пасспортын дугаар болон PCR шинжилгээний мэдээлэл, COVID-19 вакцинд хамрагдсан байдлын мэдээллийг агуулна.

Эрүүл мэндийн яамнаас баталгаажуулсан албан ёсны загвар


Зураг 1. Цаасан болон цахим хувилбар
/Түц машин болон E-Mongolia оос лавлавгаа авах боломжтой/